Улс төрийн намууд нэр дэвшигчдээ тодруулж, гомдогсод ууртай байна. АН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж байсан "Элийрэгч" Ц.Уянга "Пахх, миний 3 сар ажилласан Хан-Уулын тойргийг Лодойсамбууд авч өгөөд, 13 минутын өмнө Сонгинохайрхан дүүрэгт "Шар" Уянгыг надаар солилоо. Ядаж овог зөв бич!
Угаасаа Сонгинохайрхан дүүрэгт шансгүйгээ мэдээд намайг дуугүй болгох гэж нохойд хаяж байгаа яс болгож нтр. Зайл зайл! Мөнгөө авья аа!!!
Угаасаа ҮБХ-ны нөхөн сонгуульгүй, хуульд заасан ирцийн бүрдэлгүй хурлаар тогтоосон тогтоол чинь хүчингүй! Жагсаалт, тойрог бүгд хууль бус, сонгуулийн өмнө шүүх дээр очоод л будаа болно. Бид нар тоглоом уу, ямар" хэмээн уурсчээ.