Завхан аймгийн Сонгино сумын Засаг даргын тамгын газраас наадмын талбай барих тендер зарласан байна. Тодруулбал, сумын Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 150 сая төгрөгөөр наадмын талбай барихаар болсон байна.
Төсвийн жил эхлэхтэй зэрэгцэн маш олон аймаг сумдууд жил бол баяр наадмын талбай шинээр барих, засварлах ажил хийдэг. Гэвч эдгээрийн ихэнхийг Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийж байгаа нь анхаарал байна. Орон нутгийн хөгжлийн сангийн зорилго нь орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн хөгжлийн тэнцвэртэй байдлыг хангах, иргэд тогтвор суурьшилтай амьдрах орчин, нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгддэг. Гэвч наадмаа талбай засах, барих зэрэг ажилд зарцуулагдаад байгааг сангийн төсөв хөрөнгөд хяналт тавьдаг холбогдох газрууд анхааралдаа авах шаардлага тулгарч байна.
Уншиж байна |