Эверестийн оргилд хөтөчгүйгээр авиралт хийсэн Монголын хоёр уулчин ор сураггүй болсон талаар thehimalayantimes.com сайт мэдээллээ. Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нартай 05 дугаар сарын 12-ны 19:30 цагийн орчимд холбогдсон бөгөөд түүнээс хойш сураггүй болсон талаар экспедицийн зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Тэднийг Эверестийн өмнөд оргилд 8000 метрийн өндөрт сураггүй болсон талаар мэдээлжээ.
Тэд зөвхөн үндсэн баазын үйлчилгээ авсан бөгөөд бие даан авирч байсныг Шерпа ярьсан байна.