Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтэд зориулсан 2023 оны худалдан авалтыг хянан шалгах УИХ-ын Түр хорооноос мэдээлэл хийлээ. Түр хороо өнөөдөр хуралдаж, сонсголын тов, гэрчээр дуудах албан тушаалтнуудыг тогтоосон байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг 05 дугаар сарын 21, 22-нд товлож, гурван бүлэг асуудал хэлэлцэхээр боллоо. Үүнд.
1. Худалдан авалт хэрхэн явагдсан, ямар албан тушаалтнууд оролцсон
2. Хууль эрхзүйн дүгнэлт
3.Ногоон автобус стандарын шаардлага хангасан уу, шинэ эсвэл хуучин эсэхийг тогтоосон шинжээчийн дүгнэлтийг хэлэлцэнэ.
Сонсголд Ж.Сүхбаатар, Д.Сумъяабазар, Ц.Батгэрэл, Ж.Сандагсүрэн, Д.Мөнх-Эрдэнэ, И.Баатархүү, Ү.Ганболд, Н.Наранбаатар, Д.Содбаяр, Ч.Сайханбаяр, С.Жавхланбаатар, Д.Энхсайхан, Тэнүүн Огоо компанийн удирдлага нарын 98 гэрчийг дуудах юм байна.
Сонсголд найман хянан шалгагч, шинжээч ажиллаж байгаа аж.
Уншиж байна |