2024 оны гуравдугаар сарын 15-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат, Таванбогд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ж.Барсболд нарын гарын үсэг бүхий гэрээ байгуулагдсан байна.
Гэрээний дагуу Эрүүл мэндийн яам нэг бүр нь 160 сая төгрөгийн үнэ бүхий 27 ширхэг машиныг Таван богд компаниас худалдан авсан байна. Энэхүү худалдан авалтад нийт 4.3 тэрбум төгрөг зарцуулжээ. Хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргасан тухай мэдээллийг гэрээнд дурьджээ. Тэгвэл өнгөрсөн сард буюу дөрөвдүгээр сард 1.9 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн яамнаас Таванбогд ХХК-ны данс руу шилжүүлсэн байна. Энэ нь 12 машины төлбөр гэдгийг тодотгосон байна.
Төрийн томоохон худалдан авалтуудыг "баздаг" Таван богд ХХК энэ удаад эмнэлгүүдэд туулах чадвартай, эмнэлгийн зориулалтын гэх машиныг нийлүүлсэн нь энэ юм. Харин гэрээний дагуу үлдсэн машин машинууд нь ЭМЯ-д нийлүүлэгдсэн эсэх нь тодорхойгүй байна.