Өнөөдөр болох үйл явдлыг хүргэж байна.
08.00 цагт:
- Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10.00 цагт:
- МУИС-ийн Экологийн боловсролын төв (хуучнаар XI хороолол дахь Байгаль хамгаалах төв станц)-д: “Өсвөр үеийнхэн: Байгаль орчин ба хууль” төслийн нээлт болно. Утас: 9458-2204. 9916-2254.
- “Экспортоо нэмэгдүүлэх боломж” олон улсын худалдааны хэрэгслийг ашиглах талаар сургалт, уулзалт хэлэлцүүлэг МҮХАҮТ-д болно.
- УИХ-ын байнгын хороод хуралдана.
10.30 цагт:
- Нийслэлийн Үйлдвэрний эвлэлүүдийн холбооноос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан тохиолдол энэ он гарсаар нэг бус удаа гарсантай холбоотойгоор Шадар сайд болон ОБЕГ-ын удирдлагад шаардлага хүргүүлж, “Монгол Ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Жендэрийн Үндэсний хорооноос “Жендэрийн эрх тэгш байдлыг хангахад улс төрийн намын дунд шатны байгууллагын үйл ажиллагааг чиглүүлэх нь” сэдэвт уулзалт “ДМК” оффис (Төрийн ордны хойно байрлах)-т зохион байгуулна. Утас: 9988-5696.
11.00 цагт:
- Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо, “All events group”, Монголын дизайнерууд, Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноом “Монгол хувцасны загварын 7 хоног”-ийг анх удаа зохион байгуулах талаар мэдээлнэ.
11.30 цагт:
- “STOP LYING” уриатай Сонгогчдын Анхдугаар чуулган зохион байгуулах талаар “Клаб-126” төслөөс Зууны мэдээ мэдээллийн төвд мэдээлнэ.
15.00 цагт:
- "Эрдэмтдийн үг-61" цуврал лекцээр Функционал материалын лабораторийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Э.Уянга "Соронзон материалууд, тэдгээрийн хэрэглээ" сэдвээр ШУА-д лекц уншина. Утас: 9912-9274.