Өчигдөр буюу лхагва гарагийн өглөө Тайваньд 7.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, хотын хэд хэдэн хэсэгт цахилгаан тасарч, Японы өмнөд хэсэг болон Филиппиний арлуудад цунами үүсэх өндөр эрсдэлтэй болсон билээ.
Өнөө өглөөний буюу хамгийн сүүлийн мэдээллээр есөн хүний амь үрэгдэж, 900 гаруй хүн бэртээд байна. Үүнээс гадна нурсан авто замын хонгил, байшин барилгад гацсан 127 хүнийг аврах ажил үргэлжилж байна. Газар хөдөлсөний дараа Японд түгшүүрийн байдал зарласан байгаа ажээ.
Уншиж байна |