“Оюутолгой” ХХК-ийн ажилчид цалинтай холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ажилчдын төлөөлөл "Хэвлэлийн бага хурал хийх шалтгаан гэвэл компанийн зүгээс ажилчдынхаа цалинг хасах шийдвэрийг өнгөрсөн хоёрдугаар сард гаргасан. Харамсалтай нь, үйлдвэрчний эвлэл бидний төлөө ажилласангүй. Ажилласан бол бид нар хурал хийгээд суухгүй байсан. Иймээс бид өөрсдийнхөө эрхийг хамгаалж цалин бууралтын эсрэг мэдээлэл өгч байна.
Нөхцөл байдал гэвэл цалинг 30 орчим хувиар үүний дотор дундаж цалинд орж буй шөнийн ээлжийн нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, шагнал урамшуулал зэргийг хасахаар болсон байна. Ямар ч нэмэгдэх зүйл байхгүй. Гэхдээ ажилчдын хувьд дунджаар 50 хувь хасаж байгааг эсэргүүцэж байгаа. Бид нар орон нутгаас ирсэн ажилчдын төлөөлөл байна. Цалинг бууруулж хасаж байгааг эсэргүүцлээ" гэв.
Мөн түүнчлэн өнөөдөр манай компани бид нарын асуудлыг хурдан хугацаанд шийдсэн бол ийм асуудал үүсэхгүй байсан. Бид нарын амьдралын баталгаа бол найдвартай цалин байдаг. Ажил хөдөлмөр эрхлэх, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байна. Компанийн зүгээс гаргасан шийдвэрээ өнөөдрийг хүртэл хүлээн авч хэлэлцээгүй, харин ч хүндрүүлж байгаад харамсалтай байна. Компанитай тохиролцоо хийж, нөхцөл байдлыг сонсох гэж ирээгүй гэдгээ илэрхийллээ.
Уншиж байна |