Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах эрүүл мэндээрээ хохирох гэх мэт харамсалтай хэргүүд гарсаар байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоон мэдээллээр 2024 оны нэгдүгээр сараас гуравдугаар сарын 25-ны байдлаар нийт 748 хүн угаартаж, 16 хүн нас барсан байна. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн баасан гарагийн шөнө нэг гэрт амарч байсан 29-55 насны 10 хүн нэг дор угаартаж амиа алдсан харамсалтай хэрэг цагдаагийн байгууллагад шалгагдаж байна.
Тиймээс айл өрх болон иргэдийг нүүрс түлсэн тохиолдолд яндангийн хаалтаа хаахгүй байх, мөн угаар мэдрэгчээ ажиллуулж байхыг холбогдох байгууллагуудаас анхааруулж сэрэмжлүүлж байна.
Уншиж байна |