УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэлсэн байна. Хуралдааны эхэнд Ж.Чинбүрэн гишүүний санаачилсан Донорын тухай хуулийг хэлэлцэж байна. Хуультай холбогдуулан гишүүд ажлын хэсэг болон санаачлагч гишүүнээс асуулт асууж, хариулт авч байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Энэ хуулийг хэлэлцээд батлаад явах нь зүйтэй байх. Цусны эрүүл мэндийн асуудал их нарийн. Эмч эмнэлгийн ажилтнуудын чадвар чадамж хэр байна. Цалин мөнгө нь хэр хүрч байна. Мөнгө гаргахгүйгээр ямар нэгэн зүйл урагшаа явахгүй. Хууль гараад сайн сайхан болчихно гэж байхгүй. Бид нар мөнгийг нь зарцуулах ёстой зүйлд нь зарцуулах хэрэгтэй. Санхүү мөнгө нь хангалттай байж ажил урагшаа явна.
Нөгөө талаар аюулгүй байдал нь хэр хангагдаж байгаа вэ. Бид бүхэн мэднэ. БЗДХ буюу эмчлэгддэггүй ДОХ халдварын нөхцөл байдал манай улсад ямар байна. Гадна дотны туршлагаас гарахад цусны халдвараар 50-60 хүнд ДОХ халдаасан гэх мэдээлэл байсан. Бусдын гашуун туршлагаас санаа авч аюулгүй байдлаа маш сайн хангах хэрэгтэй шүү. Эрүүл мэндийн эмч ажилтнуудын ачаалал их, цалин мөнгө бага байгаа нь үнэн шүү. Үүн дээр яаж анхаарч ажиллах вэ. Нөгөө талаар их мөнгө цутгаад байдаг гэвч чанаргүй тоног төхөөрөмж хамгийн чанаргүй эм болоод байна. Эмнэлгүүд нь шаардлага хангахгүй, эм нь үйлчлэхгүй, эрүүл мэндийн салбар хүнд байдалд орсон байгаа шүү" гэлээ.
Ж.Чинбүрэнгийн хариулт "Цус сэлбэх үйл явц хурдацтай хөгжиж байна. Цус цусан бүтээгдэхүүнийг хуучин нэг улаан эс гэж харахаар больсон. Тиймээс тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлагатай байна. Өнөөдөр бид цусны төвтэй. Өнөөдөр цусны хэрэгцээ 160 хувиар өсчихөөд байна. Тэгтэл боловсон хүчний нөөц нь 20 хувь л байна. Тиймээс ажилтны нөөцийг нэмэгдүүлэх, ажилдаа дуртай байх, цусны доноруудыг татаж, үйл ажиллагааг нь суртчилах хэрэгтэй байна. Энэ хуулийг дэмжиж байгаа гишүүн танд баярлалаа" гэв.
Уншиж байна |