ЮНЕСКОГООС жил бүрийн гуравдугаар сарын 21-ний өдрийг Дэлхийн яруу найргийн өдөр болгон зарлан тунхаглажээ.
ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал хатагтай Ирина Бокова 2015 оны Дэлхийн яруу найргийн өдөрт зориулсан илгээлтэндээ “Яруу найраг бол эрх чөлөөний үндсэн гол илэрхийлэл бөгөөд хүн төрлөхтний дуу хоолой юм” хэмээн хэлсэн байна. Энэ нь утга зохиол бол өөрийн үзэл бодол дуу хоолойг яруу найргаар дэлхий нийтэд хүргэх боломжтойг онцолж буй хэрэг билээ.
Манай улс 1999 оноос энэхүү өдрийг тэмдэглэж ирсэн түүхтэй ажээ. Утга зохиолын суут яруу найрагчид болон зохиолчдод Дэлхийн яруу найргийн өдрийн мэндийг хүргэе.