Эрдэнэс Тавантолгой ХК-иас зөөврийн орон сууц барих тендерийг зарласан байна. Энэхүү худалдан авалт нь “Эрдэнэ Тавантолгой” ХК-ийн 2023 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байсан юм.
Одоогийн байгаа орон сууц нь хүчин чадал хүрэхгүй, ажилчдын эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа гэж үзсэн учраас ийнхүү шинээр ЗӨӨВРИЙН орон сууц барихаар болж байгаа аж. Тендерийн төсөвт өртөг нь НЭГ тэрбум төгрөг байх бөгөөд Эрдэнэс Тавантолгой компанийн Цанхи хотхонд ажилчдын түр амьдрах, амрах зориулалттай нийт 32 ширхэг зөөврийн сууцыг барихаар төлөвлөжээ.
Уншиж байна |