Монгол Улсын Үндэсний номын сангийн захиргаанаас энэ сарын 1-ээс буюу өнөөдөр эхлэн НОМЫН САН ажиллахгүй гэдгээ цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Энэ талаар "Монгол Улсын Үндэсний номын сан шинэ байраа ашиглалтад хүлээн авч, салбарлан нүүх бэлтгэл ажил хийхтэй холбоотойгоор 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн уншлага, үйлчилгээг хэсэг хугацаанд хаах болсныг мэдэгдье" гэсэн байна.