Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг 2024 оны 06 дугаар сарын 28-ны баасан гарагт зохион байгуулахаар товлосон.
Тэгвэл СЕХ-ноос 2024 оны сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарийг батлан гаргасан байна. Хуваарийн дагуу ирэх сарын 1-ээс өмнө сонгуулийн хэсгийг байгуулах юм. Тодруулбал, Сонгогчийн санал авч, тоолох зорилгоор сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал сонгуулийн хэсгийг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 1-ээс өмнө байгуулж хэсгийн нутаг дэвсгэрийг зарлахах ёстой юм.