Цагдаагийн ерөнхий газар энэ жил Сүүж уулын амралт сувиллын газартаа засвар хийхээр болсон байна. Тус амралт сувилалын газар нь 2009 онд байгуулагдсан.
Тэгвэл энэ төсвийн жилд тус амралт сувиллын байрнуудынхаа гадна, дотор талд засвар хийхээр Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын алба ТЕНДЕР зарласан байна. Улс төсвийн хөрөнгөөр хийгдэх энэхүү ажилд 192 сая төгрөг зарцуулахаар болжээ.
Гэхдээ энэхүү худалдан авалт нь Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын албаны ХУДАЛДАН АВАХ төлөвлөгөөнд багтаагүй байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, ар талын алба 2024 оны төсвийн жилд нийт 21 төрлийн худалдан авалтыг нийтэд мэдээлжээ. Энэхүү жагсаалтад дээрх худалдан авалт багтаагүй байна.
Уншиж байна |