Манай улсад 10 жил хууль бусаар орогнож байсан Хятадын иргэнийг албадан гаргалаа
2024-01-17

Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jian-ыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлж, албадан гаргажээ.

 

 

Тодруулбал, Уг иргэн нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтыг ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлээд байна.

 

Мөн БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогдоод байна. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүллээ.

Shuud.mn
Сонин хачин
JENKINS COOPER:
MY PERSONAL EXPERIENCE ON LOST CRYPTO RECOVERY! I read so many stories about bitcoin loss to scams. I will like to start by saying the agencies responsible for bitcoin security has really done nothing to help locate stolen or lost coins. In my situation my MacBook was hacked by someone that had access to my emails, i immediately contacted blockchain and they only wasted my time, after which i worked towards getting help else where, i was referred to consult a bitcoin expert who helped track and retrieved my 3.3 btc, for an agreed fee. I was more than grateful and willing to pay more after the job was done. Thankful i didn't fall victim and would like to recommend ( MORRIS GRAY 830 @ G maiL . COM )
2024-01-18
Тэгээд чам шиг эрлийз болохуу
2024-01-17
dsn:
nutagtaa onts gemt hereg uildsen bol , hytadiin huuli hatuu uchir mongold orj ireh nas n guitsehguiee , iim demii duremdeh hereg bbgui baimaarsan !
2024-01-17
Тэгээд чам шиг эрлийз болохуу
ИРГЭН:
монголын нутагт гэмт хэрэг үйлдсэн этгээдийг гаргаад явуулдаг нь яаж байгаам бэ
2024-01-17