Лхагва гарагийн орой Папуа Шинэ Гвинейн хоёр том хотод болсон үймээний үеэр 15 хүн амь үрэгдсэн. Уг үйл явдлын араас тус улсын ерөнхий сайд "хууль бус үйлдэл"-тэй хатуу тэмцэхээ мэдэгдэв.
Лхагва гарагийн орой хэсэг цэрэг, цагдаа, шоронгийн харуулууд засгийн газрын эсрэг жагсаал зохион байгуулсны дараа нийслэл Порт Морсби хотод үймээн самуун гарсан аж. Энэ нь даамжран хойд зүгт 300 км орших (186 миль) Лае хот хүртэл эмх замбараагүй байдал үүсч байшин барилгуудыг шатааж, дэлгүүрүүдийг тоносон байна.
Цагдаагийн комиссар Дэвид Мэннинг иргэний эмх замбараагүй байдлын үеэр дор хаяж 15 хүн амь үрэгдсэн гэж мэдэгджээ. Мөн 25 хүн шархдаж, зургаан хүн яаралтай эмнэлэгт хүргэгдсэн байна.
Уншиж байна |