Өчигдөр /2024.01.09/ Гуаякиль хотын “TC ”үндэсний телевизийн студи рүү зэвсэгт этгээдүүд дайран орж, шууд нэвтрүүлгийг тасалдуулж, тэнд байсан хүмүүсийг барьцаалж буй бичлэгийг эфирт цацжээ.
Тус улсын цагдаагийн байгууллага олон нийтийн сүлжээгээр мэдэгдэхдээ, Гуаякиль хотын телевизийн студийг нүүлгэн шилжүүлж, тэнд байгаа ажилтнуудын нөхцөл байдлыг шалгаж байна. Одоогоор дөрвөн галт зэвсэг, хоёр гранат, "тэсрэх бодис" олдсон бөгөөд 13 хүнийг баривчилсан" гэжээ.
Уг халдлагыг саяхан Эквадорын шоронгоос оргосон Чонеросын бүлэглэлийн толгойлогчтой холбоотой байж болзошгүй хэмээн мэдээлжээ.
Уншиж байна |