Солонгосын алдарт хос болох жүжигчин Сон Еэ Жин, Хён Бин нар өнгөрсөн онд 150 сая воныг буяны үйлсэд хандивлажээ.
Тэд Сөүл хотын "Asan" эрүүл мэндийн төвийн Хүүхдийн сан болон Жусаранг нийгэмлэгийн санд их хэмжээний мөнгө хандивласан байна.
“Asan” эмнэлэгт хуваарилагдсан хөрөнгөөр хүүхэд, өсвөр үеийнхний эмчилгээний зардалд дэмжлэг үзүүлж, тэдэнд шаардлагатай тусламж, үйлчилгээг авах боломжийг бий болгосон бөгөөд Baby Box санаачилгаар дамжуулан бие даан амьдрах шаардлагатай өрх толгойлсон эцэг эхчүүдэд дэмжлэг үзүүлэхэд чиглэсэн байна.