УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг өнөөдөр мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
Энэ үеэр тэрбээр "Монгол хоёр худалчтай болчихоод их хэцүү байна. Тэр нь Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёр. Их хурал дээр дандаа худал мэдээлэл өгнө. Энд тэнд очоод худлаа яриад байхаар нь би санаачлага гаргаад Монгол Улсын сүүлийн 15 жилийн төсвийн бодлогод харьцуулсан дүн шинжилгээг хийсэн материал бэлдүүлсэн. 2021 он хүртэлх тоо баримтууд багтсан. УИХ-д мэдээлэл өгөхдөө худлаа хэлж байгаа нь гэмт хэрэг юм" гэлээ.
Тэднийг "ХУДАЛЧ" хэмээн тодотгож байгаа нь анхны удаагийнх биш юм. Өмнө ч мөн хэд хэдэн удаа Ч.Хүрэлбаатар, Б.Жавхлан хоёр асар их буруу бодлого явуулж, худлаа ярьж байна хэмээж байв.
П.ГОО
Уншиж байна |