Солонгосын алдарт жүжигчин Сүзи Elle сэтгүүлийн нэгдүгээр сарын нүүрийг чимжээ. Сүзи энэ удаагийн сэтгүүлийн зураг авалтад үндэсний хувцас болох ханбуг өмсөж, өөртөө итгэлтэй байдал эмэгтэйлэг дүр төрхийг бүтээжээ.
Сүзи удахгүй Kim Eun Sook-ийн хамгийн сүүлийн драма болох "All Your Wishes will Come True" кинонд тоглохоор болжээ. Уг цуврал 12 ангит романтик инээдмийн кино бөгөөд 2024 онд гарахаар төлөвлөж байгаа аж.