Агаарын бохирдолд ихээхэн нөлөөлж, байгаль орчныг бохирдуулдаг бензин, дизель хөдөлгүүртэй машиныг ашиглалтаас гаргах алхмуудыг дэлхийн орнууд шат дараатай хийж байна.
Энэ удаад Канад улс бензин, дизель хөдөлгүүртэй суудлын автомашиныг худалдахыг хориглохоор болжээ. Энэ шийдвэр 2035 оноос эхлэн хэрэгжинэ гэж Канадын Хүрээлэн буй орчин, цаг уурын өөрчлөлтийн асуудал хариуцсан сайд Стивен Гильбо мэдэгдсэнийг NBC дамжуулсан байна. Ингэснээр СО2 хаягдал гаргахгүй байх зорилт тавьжээ.
Канадад энэ төлөвлөгөөг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хэдийнэ эхлүүлсэн бөгөөд төлөвлөгөөг шат дараатай биелүүлэх юм байна. Энэ хүрээнд автомашин үйлдвэрлэгч бүр цахилгаан хөдөлгүүр, эсвэл хосломол хөдөлгүүрт машиныг тодорхой тоогоор зах зээлд нийлүүлэх ёстой. 2026 онд ийм эко машины эзлэх хувь 20, 2027 онд 25, 2828 онд 34, 2029 онд 43, 2030 онд 60 хувь байхаар заажээ. Ингээд аажмаар өссөөр 2035 он гэхэд зөвхөн экологид ээлтэй машиныг зах зээл дээр худалдаалах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |