Баярын үеэр аль болох сонгон үйлчлүүлэхгүй байх хэрэгтэй, хамгийн ачаалалтай байдаг нисэх буудлуудын жагсаалтыг гаргажээ. Энэ жагсаалтыг VisaGuide судалгаанаас иш татан Schengenvisainfo дамжуулсан байна.
Хамгийн ачаалалтай байдаг 10 нисэх буудлын жагсаалтыг гаргахдаа 53 үндэстний 1642 аялагчаас судалгаа авсан бөгөөд тэднээс нислэгийн үеэр хамгийн их бухимдуулдаг хүчин зүйлсийн талаар асуужээ. Аялагчдыг хамгийн их бухимдуулдаг хүчин зүйлсэд нисэх буудал дээрх зорчигчдын тоо, хүмүүсийн бөөгнөрөл, нислэг саатах, хаана юу байгаа нь мэдэгдэхгүй том орон зай зэрэг нөхцөлүүд багтсан байна. Ингээд дэлхийн хамгийн том 30 нисэх буудлын үнэлгээг гаргажээ.
1. Лондонгийн Гатвик нисэх буудал
2. Стамбулын нисэх буудал
3. Мюнхений Фрайзинг нисэх буудал
4. Денверийн олон улсын нисэх буудал
5. Лондонгийн Хитроу олон улсын нисэх буудал
6. Лос-Анжелесийн олон улсын нисэх буудал
7. Фьюмичиногийн "Леонардо да Винчи" олон улсын нисэх буудал
8. Даллас-Форт-Уэртын олон улсын нисэх буудал
9.Нью-Йоркийн Жон Кеннедигийн олон улсын нисэх буудал
10. Чикагогийн О'Хара олон улсын нисэх буудал
Энэ жагсаалтыг гаргасан судлаачид оны төгсгөлийг бухимдалгүйгээр өнгөрөөхийг хүсэж байгаа бол дээрх нисэх буудлуудыг сонгохгүй байхыг жуулчдад зөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |