Орост энэ он гарснаас хойш 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд тахианы өндөгний үнэ 46,2 хувиар нэмэгдсэн талаар Оросын Статистикийн газар мэдээлжээ.
Өнгөрсөн долоо хоногт үнийн өсөлт улам нэмэгдэж, 4,55 хувиар нэмэгдсэн байна. Оросын хотуудад өндөгний үнэ харилцан адилгүй байгаа бөгөөд дунджаар 10 ширхэг өндөг 120-200 рубль буюу монгол мөнгөөр тооцвол 5880-9800 төгрөгийн үнэтэй байгаа аж. Мөн өндөгний олдоц ч муу байгаа талаар Оросын хэвлэлүүд мэдээлжээ.
Олдоц муу байгаагийн улмаас өндөгний үнэ өссөн тул импортын татварыг тэглэсэн байна. Тодруулбал, ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн өндөгний импортод ногдуулдаг 15 хувийн татварыг тэглэж, Турк, Азербайжан болон бусад онруудаас 1,2 тэрбум өндөг импортлохоор зэхэж байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |