АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль 2024 онд болно. Энэ сонгуульд АНУ-ын 45 дахь Ерөнхийлөгч Дональд Трамп болон өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден нар нэр дэвшихээр болсон юм. Байдены тухайд чухамхүү Трамп нэр дэвшихээр болсон нь ирэх сонгуульд оролцох шалтгаан болсон гэнэ. Ийм мэдэгдлийг тэрбээр Бостонд сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хийжээ.
"Трамп нэр дэвшээгүй байсан бол би нэрээ дэвшүүлэх байсан нь эргэлзээтэй. Бид түүнийг сонгуульд ялуулж болохгүй" хэмээн Жо Байден сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэнийг NBC дамжуулсан байна.
Байден ийнхүү Трампаас болж сонгуульд оролцохоор болсон гэж тайлбарласан бол Трамп ч мөн адил чухамхүү Байдены эсрэг зогсохын тулд Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ гэж удаа дараа мэдэгдэж байлаа. Трамп Байденыг АНУ-ын ардчиллыг сүйрүүлж байгаа, түүхэн дэх хамгийн муу ерөнхийлөгч гэж мэдэгдэж байсан төдийгүй саяхан мэдэгдэл хийхдээ ерөнхийлөгчийн сонгуульд оролцох нь Жо Байдены эсрэг загалмайтны аян дайн хэмээн нэрлэж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |