Засгийн газрын тэргүүний хувьд төсвийн сахилга батыг бүх төвшинд дагаж мөрдөхийг байнга сануулдаг. Иргэдийн татварын мөнгийг үр ашиг зарцуулах асуудалд анхаарч ажиллах талаараа ч дурьддаг.
Гэвч Засгийн газрын харъяа байгууллагуудын төсөв хэтэрхий үрэлгэн байгаа талаарх мэдээллийг хүргэе. Энэ нь сургалт, судалгаа, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Удирдлагын академи юм. Тус байгууллага нь сар бүр Засгийн газраас сар бүр багагүй хэмжээний санхүүжилт авдаг. Он гарснаас хойш тус байгууллагын Засгийн газраас авсан санхүүжилтын хэмжээ ДОЛООН тэрбум даваад байна.
Өнгөрсөн 10 дугаар сард гэхэд 2,3 тэрбум төгрөгийн орлого тус байгууллагын данс руу оржээ. Үүний ХОЁР тэрбум төгрөгийг ЗГХЭГ-аас шилжүүлсэн байна. Үүнээс 1.3 тэрбумын зарлагыг Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий орлогын мөнгөн гүйлгээ хэсэгт мэдээлжээ. Тухайлбал, тус байгууллагаас Хонгор Сафари Хантинг ХХК, English Fella Educational Cord гэх хоёр компани руу 700 гаруй сая төгрөгийг шилжүүлсэн бол 200 гаруй сая төгрөгийг тийзний үнэ нэрээр шилжүүлсэн байна. Гэвч Шилэн дансны мэдээлэлдээ хавсралт мэдээллийг тусгаагүй учир ямар хүмүүст зориулан сургалтын төлбөрийг төлбөр төлж, ямар хүмүүс хаашаа ниссэн тодорхойгүй байна.
Уншиж байна |