Тайванийн зэвсэгт хүчинд одоо алба хааж байгаа болон чөлөөндөө гарсан 10 офицер Хятадын талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагджээ. Энэ талаар Тайванийн Прокурорын газраас авсан эх сурвалжтайгаар Ройтерс агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, гурван сэжигтэн цэргийн мэдээлэл цуглуулах, Хятадын талд үйлчлэх сүлжээ байгуулахын тулд одоо алба хааж буй цэргийн алба хаагчдыг элсүүлсэн хэрэгт буруутгагджээ. Харин тэдний ятгалгаар энэ сүлжээнд нэгдсэн дөрвөн хүн хятадад цэргийн нууц мээдэллийг худалдсан, өдгөө алба хааж буй хоёр офицер Хятадын армид бууж өгөх амлалт бүхий дүрс бичлэг хийснээрээ буруутгагдсан байна.
Ял сонссон хүмүүс нь өмнө нь болон одоо алба хааж байгаа цэргийн алба хаагчид, тэд эх орон, ард түмнээсээ урваж, хувийн ашиг хонжоо хайснаараа Тайванийн аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулсан гэж Прокурорын газар мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |