ХААН Банкнаас зохион байгуулсан анхны нээлттэй “Хакатон 2023”-ын ялагчид тодорлоо
2023-11-28

ХААН Банкнаас анх удаа олон улсын болон дотоодын байгууллагуудтай хамтран “Хакатон 2023”-ыг хоёр сарын турш амжилттай зохион байгуулж, сүүлийн шатанд шилдэг 10 баг шалгаран шинэ, шилдэг шийдлүүдээ танилцууллаа. 

 

 

ХААН Банкны стратегийн бодлого, үнэт зүйлстэй нийцэх шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх замаар чадварлаг мэргэжилтнүүдийг нээн илрүүлж, мэдээлэл технологийн салбарын шинэ санаачилга, бүтээгдэхүүн, төсөл, хөтөлбөрийг дэмжих зорилготой тус Хакатонд “M Team” баг “NFC ашигласан төлбөр тооцооны шийдэл”-ээр нэгдүгээр байр эзэллээ. Тэд энэхүү шийдлээрээ дамжуулан мөнгө шилжүүлэх болон мөнгө хүлээн авах хэрэглэгчид гар утасныхаа NFC-ийг харилцан уншуулж, гүйлгээний нууц кодоо хийгээд 10 секундийн дотор гүйлгээ хийх боломжийг бүрдүүлжээ.

зураг

 

Харин удаах байранд “Khamble boys” баг “Мерчант апп” хөгжүүлэлтээрээ шалгарлаа. Энэхүү аппликэйшн нь бизнес эрхлэгчийн дансанд орж ирсэн орлогыг дуу хоолойгоор хэлж өгдөг, бизнесийн гүйлгээг хувийн гүйлгээнээс тусдаа харуулдаг онцлогтой юм байна.

зураг

 

Гуравдугаар байранд давтамжит төлөлт буюу subscription-ийн үйлчилгээний нэгдсэн систем хөгжүүлсэн “Team GG” баг шалгарчээ. Монголд одоогоор бизнес болоод харилцагчдад зориулсан энэхүү систем хараахан хөгжөөгүй байгаа учраас хэрэглэгчид төлбөр төлөхийн тулд ямар нэгэн сайт руу нэвтэрч, картын мэдээллээ оруулдаг. Энэ нь зарим талаараа эрсдэл дагуулдаг учраас ХААН Банкны аппликэйшн дотор давтамжит төлөлтийн үйлчилгээг нэвтрүүлснээр илүү аюулгүй, найдвартай гэж тэд үзжээ.

зураг

 

Мөн хэрэглэгчийн сэтгэгдэлд дүн шинжилгээ хийх вэб хөгжүүлсэн “Khanbliss” баг ХААН Банкны харилцагчийн үйлчилгээний газрын нэрэмжит шагнал хүртлээ. Тэдний хөгжүүлсэн хиймэл оюун ухаан нь постын сэтгэгдлийг эерэг, сөрөг, хэвийн гэсэн гурван төрөлд ангилан цуглуулж, хэрэглэгчдийн сэтгэгдлийн нэгдсэн сан бий болгох юм байна. Ингэснээр тэрхүү санг ашиглан тухайн байгууллага аливаа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ талаар хэрэглэгчдийн бодит сэтгэгдлийг үнэлэн, шинэчлэлт, сайжруулалтаа цаг алдалгүй хийх боломжтой юм.

ХААН Банкны зохион байгуулж буй анхны нээлттэй хакатон гэдгээрээ энэ удаагийн уралдаан онцлог юм. Үүгээр дамжуулан залуу мэргэжилтнүүдэд ур чадвар, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэн мэргэжлийн туршлагаа нэмэгдүүлэх боломж олгохоос гадна ХААН Банктай хамтран ажиллах, салбарын шилдгүүдээс туршлага судлах, тэдэнтэй харилцаа холбоо үүсгэх зэрэг олон боломжуудыг олгосон юм.

 

 

зураг

 

зураг

 

ШИЛДЭГ 10 БАГ

  1. M Team: NFC ашигласан төлбөр тооцооны шийдэл
  2. Khamble boys: Мерчант апп
  3. Team GG: Давтамжит төлөлтийн систем
  4. Khanbliss: Хэрэглэгчийн сэтгэгдэлд дүн шинжилгээ хийх веб
  5.  Stood: Тооцоо хуваах төлбөрийн шийдэл
  6. Machine minds: Хиймэл оюун ухаан бүхий туслагч
  7. Ubmn: Төлбөрийн шийдэл
  8. Chatpay: Мессенжерт суурилсан хэтэвч
  9. Ai rookies: Нэхэмжлэх таних, тооцоо хуваах, сануулах апп
  10. Zero to one: Финтекүүдэд зориулсан нээлттэй API

Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк

 

Shuud.mn
Сонин хачин
base dase:
Real OR fake Novelty Passports, Drivers Licenses, ID cards , Visas, Diplomas and many other documentsOur team has years of experience producing real passports,passports and other identity documents. We use high quality equipment and materials to produce counterfeit documents. All secret features of real passports are carefully duplicated for our falsified documents.we are unique producer of quality documents.We offer only original high-quality fake passports, driver|s licenses, ID cards, stamps, Visa, school Diplomas and other products for a number of countries like:USA, Australia, Belgium, Brazil, Canada, Italian, Finland, France, Germany, Israel, Mexico, Netherlands, South Africa, Spain, United Kingdom. This list is not full.To get further more detailed information about our high quality Authentic and passports/driving licenses/id cards/ stamps, Visa, school Diplomas and other product Email ( lifiben@gmail.com ) TEXT/CALL/WHATSAPP: 951-254-2452 https://clean-documents.com
2023-12-01
Michelle Brice:
HOW CAN I RECOVER MY LOST CRYPTO ? CRYPTO SCAM VICTIMS RECOVER THEIR LOST FUNDS THROUGH LOST RECOVERY MASTERS. The Lost Recovery Masters is a team of experienced Crypto Experts currently collecting funds back to all scam victims. Anyone that has fallen prey to these fake online imposters and bogus investments Schemes contact Lost Recovery Masters and explain your situation; They will assist you in all crypto scam retrieval funds, bitcoin wallets reclaiming, investment scam, mobile mass surveillance, and cyber - attacks. Support team Mail: ( Support@lostrecoverymasters.com ) WhatsApp: +1(204)819-5505. Web; https://lostrecoverymasters.com/ Don't forget to mention Michelle Brice referred to you.
2023-11-29