Энэтхэгийн Уттаракханд мужид гүүр барих үеэр нуранги болж, 40 гаруй барилгачин хонгилд гацсан талаарх мэдээлэл гарч байсан. Энэтхэгийн эрх баригчид барилгачдыг 3-4 өдөрт багтаан гаргана гэж мэдэгдэж байсан ч аврах ажиллагаа сунжирч, 15 дахь хоногтоо үргэлжилж байгаа талаар NTD мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, одоо хонгилд байгаа хүмүүс рүү дээрээс нь орохоор хичээж, өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн байна. Энэ ажилд дахин хэдэн өдрийн хугацаа шаардлагатай гэж Энэтхэгийн эрх баригчид мэдэгджээ. Үүнээс өмнө хөндлөн чиглэлээр өрөмдлөг хийсэн бөгөөд ойролцоогоор 60 метр газрыг өрөмдөх байсан ч өрөм эвдэрсэн байна.
Гарах гарцгүй болсон хонгилд нийтдээ 41 барилгачин байгаа аж. Тэд 11 дүгээр сарын 12-ны өдрөөс хойш хонгилд байгаа бөгөөд азаар тэд эсэн мэнд байгаа гэнэ. Мөн тэднийг хүчилтөрөгчөөр хангахын тулд хоолой оруулж, хүчилтөрөгчөөр хангаж байгаагийн дээр хүнс, нэн шаардлагатай зүйлсийг энэ хоолойгоор дамжуулан өгч байгаа аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |