АНУ-ын Батлан хамгаалахын сайд Остин Ллойд Украинд гэнэтийн айлчлал хийж байна. Тэрбээр Украинд айлчлах гэж байгаа талаар өмнө нь ямар ч мэдээлэл гарч байгаагүй юм.
"АНУ Оросын түрэмгийллийн эсрэг эрх чөлөөнийхөө төлөө тэмцэж буй Украины тэмцлийг одоо болон ирээдүйд ч дэмжинэ гэсэн чухал мэдээллийг дамжуулахын тулд би энд байна" хэмээн Остин Х цахим сүлжээн дэх хуудсандаа бичжээ.
Тэрбээр одоо Киевт байгаа бөгөөд Украины удирдагчидтай уулзан, цаг үеийн асуудлаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ. Пентагоны тэргүүний айчлалын талаар өмнө нь ямар ч мэдээлэл гарч байгаагүй тул айлчлалын хөтөлбөрийн талаар тодорхойгүй байгаа юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |