Хятадын Шанхай хотод байх хог дахин боловсруулах үйлдвэрийг аялал жуулчлалын объект болгон тохижуулжээ. Энэ талаарх мэдээллийг Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Шанхайн Лаоган хоёрдогч түүхий эд дахин боловсруулах төв нь дэлхий дээрх хамгийн том хог шатаах үйлдвэр, хатуу хаягдал дахин боловсруулах Хятадын хамгийн том үйлдвэрт тооцогддог аж. Энэ үйлдвэрийн талбай 15кв.км бөгөөд Шанхай хотын ахуйн хаягдлын 50 гаруй хувийг дахин боловсруулдаг аж.
2009 он хүртэл энэ талбай дээр овоолго байсан, харин дахин боловсруулалтын орчин үеийн аргад шилжсэнээр үйлдвэрийн нутаг дэвсгэр нөхөн сэргээлтийн ажлыг өргөн цар хүрээтэйгээр хийжээ. Ингэснээр ногоон байгууламжийн эзлэх хувь 50 хувийг давсан байна.
Хог боловсруулах үйлдвэрийн овоолгод нөхөн сэргээлт хийж, ногоон байгууламж бий болгон, үйлдвэрийн эко цэцэрлэгт хүрээлэнг бүтээснээр төрөл бүрийн шувууд, загас, буга ч идээшлэх болжээ. Цаашлаад энэ цэцэрлэгт хүрээлэнд амьтны нэр төрлийг тодорхойлох төхөөрөмж суурилуулахаар зэхэж байгаа аж.
Хог боловсруулах үйлдвэрийн энэхүү нутаг дэвсгэрийг Хятадын Соёл, аялал жуулчлалын яам сонгосон Үндэсний 69 аялал жуулчлалын газрын жагсаалтад багтаажээ. Одоо энэ үйлдвэр аялал жуулчлалын агентлагуудтай гэрээ хэлэлцээр хийж байгаа бөгөөд ирэх жилээс эхлэн цэцэрлэгийг жуулчдад нээн, харуулах аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |