Н.Алтанхуяг: МАН-ынхан Г.Сайханбаяр сайддаа арга хэмжээ авахгүй юмуу
2023-11-16

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцууллаа. 

 

 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Хаа сайгүй хүний эрхийн зөрчил гарч байна. Эрх баригчдыг шүүмжилсэн хүмүүсийн амыг хаах, авлигадах, цагдаа тагнуулын байгууллагуудаар дарамтлуулах асуудлууд гарч байна. Үүнийн нэг цэргийн дэглэлт. Саяхан нас барсан хүүхдийн асуудал эргэлзээтэй хэвээр байна. Яагаад эцэг эхэд нь хэлэлгүй задлан хийдэг юм бэ. Ноцтой асуудал. Энэ бол хүний эрхийн хамгийн дээд зэргийн дээрэлхэлт. Тэр орой талийгаач хүүхдийн эмээ над руу "Энэ асуудлыг Ч.Сайханбаяр сайд руу хэлж өгөөч" гэж залгасан. Утсаа аваагүй.

Шүүх шинжилгээний хариуг хурдан гаргах боломжтой шүү дээ. Албан тушаалтнууд саад болоод байгаа юм байлгүй. Өнгөрсөн зун Архангайд цэргийн ангийнхныг бөөнөөр нь аваачиж сонгуулийн ажлаа хийсэн. 300, 400 цэргийн албан хаагчид "гэртээ харих юмсан" гэсэн яриатай зуссан ш дээ. Энэ хөрөнгөөрөө цэргийн ангиа засварлахгүй яасан юм бэ? Салбарынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхгүй байна. Бүх хөрөнгө мөнгийг сонгуульд зарцуулдаг байдал хэрээс хэтэрч байна. Сайд дарга нарын хөрөнгө мөнгөний зарцуулалтыг гаргаж тавина" гэлээ. 

 

Харин УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Би Б.Пүрэвдорж гишүүнтэй санал нэг байна. Төсвийн мөнгөөр газар сайгүй сонгуульд бэлдэж байна. Батлан хамгаалахын сайд тэр цэрэг ямар байсныг би мэднэ гэж байна лээ. Сайдын мэддэг нэг ширхэг ч цэрэг байхгүй. Танай бүлэг тэр сайддаа арга хэмжээ авахгүй юм уу? Хүүхдээ цэрэгт явуулсан болохоос оршуулгын газар явуулаагүй биз дээ. Төсөв баталчихаад их баяртай байна. Төсвийг нохойн амаар нийлүүлээд хаялаа. Төсвийн хууль Монголыг дампууруулна. Үнийн өсөлтийг хазаарлах юм ороогүй. Монголбанкны бодлого төсвийн бодлоготойгоо уялдаагүй. Ч.Хүрэлбаатар гэж юм тогтворжуулалтын сан, Ирээдүйн өв санг алаад идчихсэн. Б.Жавхлан, Ч.Хүрэлбаатар хоёрын үгийг бурхны үг гэж хүлээж аваад байна. Энэ хоёр чинь улсыг дампууруулна шүү. Шударга ёс тогтооно гэж байсан Х.Нямбаатар Түгжрэл янзлах гээд яваад байх шиг байна. Захиргааны аргаар шийдэх гэж байна. Асуудлыг шийдэх гэж байгаа арга нь торгоно, хорино л гэх юм. Г.Занданшатар дарга аа, нөгөө 100 мянган хүний гарын үсэг яасан бэ? Ард иргэд, ахуй амжиргааг хармаар байна" гэлээ. 

Shuud.mn
Сонин хачин
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten
2023-11-16
49DESH ERCHUUDTEI SEKSYG80955877
2023-11-16
UILCHLN MERGJLN ZYGAATSX80955877
2023-11-16
"Уул шугамандаа" бол зөв л үг хэлж дээ?! Харин БХЯ-ны сайд гээд байгаа тэр цэргийн бага даргаа хөөж явуулахгүй бол ардын хүүхэд алаад дуусах нь байна шүү!!
2023-11-16
SEKSYGEER TANILTSN XALYYNR80955877
2023-11-16
SEKSEER TAICHNA80955877
2023-11-16
Дээрлхүүлж Манжын дарлалаас МАН ны дарлалт байж байхдаа таарсан үхэршиг ард түмэн
2023-11-16