АНУ-ын сенатч Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөнөөс нэрээ татав
2023-11-13

Америкийн сенатч Тим Скотт ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр кампанит ажлаа явуулж байсан ч гэнэт энэ өрсөлдөөнөөс гарахаар шийджээ. Энэ талаарх мэдээллийг Фокс Ньюс дамжуулсан байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Бүгд Найрамдах намын гишүүн Тим Скотт Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаа зогсоохоор шийдсэн, намаас нь нэр дэвшүүлэх өөр хүнийг дэмжих төлөвлөгөөгүй байгаа хэмээн мэдэгджээ. 

 

"Дэлхий дээрх хамгийн гайхалтай хүмүүс болох сонгогчид "Тим, одоо цаг чинь биш" гэдгийг сайтар ойлгуулсан" хэмээн Скотт өгүүлжээ. 

 

Тэрбээр энэ мэдэгдлээ Фокс Ньюс сувгийн "Америк дахь ням гарагийн үдэш" нэвтрүүлэгт оролцох үеэрээ хийсэн байна. Энэ мэдэгдэл нь түүний багийнхны хувьд гэнэтийн мэдээ болсон бөгөөд шууд нэвтрүүлгийн үеэр сонгуульд оролцохоос татгалзах тухай мэдэгдэл хийнэ гэж урьдчилж хэлээгүй гэж түүний туслахууд өгүүлсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин