Владимир Путин Оросын Ерөнхийлөгчийн албан тушаалд үлдэж, ирэх оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр шийджээ. Энэ талаарх мэдээллийг холбогдох эх сурвалжуудаас авсан мэдээлэлтэйгээр Ройтерс дамжуулсан байна.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль 2024 онд болох бөгөөд Путин энэ сонгуульд нэр дэвшин ялалт байгуулвал 2030 он хүртэл төрийн эрхэнд үлдэх юм. Ройтерс агентлаг ийм мэдээлэл дамжуулсны дараа Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдэл хийн, Путин нэр дэвшихээр шийдсэн талаараа зарлаагүй, түүнчлэн сонгууль ч товлогдоогүй байгаа хэмээн онцолжээ.
ОХУ-ын хуулиар сонгууль явуулах хугацааг 12 дугаар сарын эхний хагаст тогтоож, дараа жилийн гуравдугаар сарын 17-ны дотор зохион байгуулдаг юм. Путин өмнө нь мэдэгдэл хийхдээ, сонгуулийг албан ёсоор товлосны дараа шийдвэрээ зарлана хэмээж байв.
Энд дуулгахад, Владимир Путин анх 2000 онд Ерөнхийлөгчөөр томилогдож, бүрэн эрхийн дөрвөн хугацааг дуусгасан. Улмаар тэрбээр үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санаачилга гарган, ийм өөрчлөлтийг оруулснаар Путин тав дахь удаагаа нэр дэвших эрхтэй болсон юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |