Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Польш улсын Полице хотод 18 орны 350 тамирчин оролцож өнөөдөр аваргууддаа тодрууллаа. Монголын улсаас өсвөр, залуучуудын шилдэг 31 тамирчин 10 насны ангилалд орж 6 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж багийн нийлбэр дүнгээр илт давуу тэргүүллээ.
Манай улсын зургаан тамирчин дэлхийн аваргын болзлыг хангасан байна. Тодруулбал хөвгүүдийн 5-8 насанд Монгени цогцолбор сургуулийн сурагч Нямбаяр овогтой Хангай нь долоо хожиж, хоёр хожигдсоноор 14 оноотойгоор алтан медаль,
Охидын 5-8 насанд Архангай аймгийн тамирчин спортын дэд мастер Баянмөнх овогтой Эрмүүнзаяа нь зургаа хожиж, нэг тэнцэж 13 оноогоор алтан медаль,
Хөвгүүдийн 9-10 насанд Шинэ Монгол сургуулийн сурагч дэлхийн даамын холбооны дэд мастер Гэрэлт-Од овогтой Санчир нь 6 хожиж, 3 тэнцэж 15 оноогоор алтан медаль,
Охидын 11-13 насанд Ирээдүй клубийн тамирчин дэлхийн даамын холбооны мастер Эрдэнэсайхан овогтой Даариймаа нь долоо хожиж, нэг тэнцэж, нэг хожигдож 15 оноогоор алтан медаль,
Охидын 14-16 насанд Монгени сургуулийн сурагч олон улсын хэмжээний мастер Батдаваа овогтой Есүй тав хожиж, дөрөв тэнцэж, 14 оноогоор алтан медаль,
Охидын 17-19 насанд МУИС-ШУС оюутан Дэлхийн даамын холбооны мастер Б.Мөнхжин зургаа хожиж, гурав тэнцэж 15 оноотойгоор алтан медаль, аваргын болзлыг хангажээ.
Гурван тамирчин мөнгөн медаль хүртлээ. Тодруулбал. Хөвгүүдийн 5-8 насанд Сонгодог байрлал клубын тамирчин Мөнх-Эрдэнэ овогтой Дөлхүслэн нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор мөнгөн медаль,
Охидын 5-8 насанд Дорноговь аймгийн тамирчин Бат-эрдэнэ овогтой Энхмаа нь зургаа хожиж, нэг хожигдож 12 оноогоор мөнгөн медаль,
Охидын 17-19 насанд Ирээдүй клубийн тамирчин Олон улсын их мастер Баяр овогтой Мишээл нь тав хожиж, хоёр тэнцэж, хоёр хожигдож 12 оноогоор мөнгөн медаль.
Гурван тамирчин хүрэл медаль хүртлээ. Тодруулбал. Охидын 09-10 насанд Олонлог академийн сурагч спортын дэд мастер Энхтөр овогтой Номунзаяа нь тав хожиж, гурав тэнцэж, нэг хожигдсоноор 13 оноотойгоор хүрэл медаль
Хөвгүүдийн 11-13 насанд Алтан хүү клубийнн тамирчин спортын дэд мастер Тогтох овогтой Энхсүлд нь зургаа хожиж, нэг хожигдож 13 оноогоор хүрэл медаль,
Хөвгүүдийн 14-16 насанд Хан-Уул дүүргийн тамирчин, Tomujin Alternative сургуулийн сурагч Олон улсын хэмжээний мастер Анхбаяр овогтой Дашчирэв нь гурав хожиж, зургаа тэнцэж 12 оноогоор хүрэл медаль хүртжээ.
Уншиж байна |