Монголын тамирчид орчин үеийн таван төрөлт ДАШТ-д анх удаа оролцоно
2023-11-01


Индонез улсын Бали аралд олон улсын орчин үеийн таван төрөлт спортын өсвөр үеийнхний дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 1-5-ны өдрүүдэд болно. Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Х.Одгэрэлийн удирдлага дор А.Билэгт, Т.Мөнх-Ундрага өрсөлдөх юм.


Баг тамирчид биатли буюу 1200 метрийн гүйлт, 200 метрийн сэлэлт, 1200 метрийн гүйлт, триатли буюу 2400 метрийн гүйлт, 4:5 лазер буудлага, 200 метрийн сэлэлт гэсэн хоёр төрөлд хүч сорих бөгөөд Монголын баг тамирчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа оролцох гэж байна.

Shuud.mn
Сонин хачин