АНУ-д Хэллоуины баяраар гурван өдрийн турш 13 газарт нэгнээ буудаж, гэмтээсэн хэрэг удаа дараа гарлаа. Одоогоор 12 хүн нас барж, 79 хүн шархадсан талаар Gun Violence Archive (GVA) мэдээллээ.
Gun Violence Archive (GVA)-ийн мэдээлснээр "Тампа, Флорида, Индианаполис, Индиана, Чикаго, Иллинойс, Тексаркана зэрэг 13 байршилд буудлагын үеэр наад зах нь 12 хүн амиа алдаж, 79 хүн шархадсан байна" гэв.
Индианаполис хотын цагдаа нар 29-ний үүрээр Халловины баярын үдэшлэгийн үеэр буудалцаан болж, нэг хүн амиа алдаж, есөн хүн шархадсан гэж мэдэгдэв. Амиа алдсан хүмүүс 16-22 насныхан байсан нь тогтоогджээ.
Мөн Флоридад буудалцаан болж хоёр хүн амиа алдаж, 18 хүн шархаджээ. Мөн өдөр Чикаго хотын баруун хэсэгт Halloween үдэшлэгт буудалцаан болж, 15 хүн шархадсан байна.
28-ны бямба гаригийн шөнө Луизиана мужийн баруун хэсэгт орших Лэйк Чарльз хотод 15-19 насны өсвөр насныхан үдэшлэг хийж байхдаа буудалцаан болж, зургаан хүн шархаджээ.
Өчигдөр шөнө Техас мужийн Тексаркана хотод болсон үдэшлэгт хоёр эрэгтэй маргалдаж, буудалцаан болж, гурван хүн амиа алдаж, гурван хүн шархаджээ.
Техас мужийн Сан Антонио хотын нэгэн байшинд болсон үдэшлэгт буудалцаан болж, хоёр хүн амиа алдаж, гурван хүн шархадсан байна.
Уншиж байна |