NYT: Барууныхан Украин, Газын зурваст хоёр нүүр гаргаж байна
2023-10-25

Барууны орнууд Газын зурвас болон Украинд болж буй үйл явдалд харилцан адилгүй хандаж, хоёр нүүр гаргаж байна гэж "New York Times" сонин шүүмжилжээ. 

 

Сүүлийн 20 сарын хугацаанд АНУ-ын эрх баригчид Украинд хийж буй үйлдлийнх нь төлөө Оросыг байнга шүүмжилж, буруушааж байсан бол харин одоо Газын зурваст Израилын арми цохилт өгч байхад Вашингтон Израилыг дэмжиж байгаа нь дэлхий дахины үзэл бодлыг өөрийн талд оруулах хүчин чармайлтад нь шинэ бэрхшээлийг бий болгох эрсдэлийг дагуулж байна гэж "Нью-Йорк Таймс" сонин шүүмжилсэн байна. 

 

"Барууныхан хоёр нүүр гаргаж байгаа нь Арабын ертөнцийн тэргүүнүүдийн зүгээс шүүмжлэлд өртлөө. Барууныхан Украин Европын нутагт байдаг тул тэнд болсон үйл явдлыг онцгойлж үзэж байгаа нь Ойрх Дорнодод нөхцөл байдал хурцадсан энэ үед Африк, Ази, Латин Америк дахь дургүйцлийг улам өдөөж байна. Эдгээр орнуудад барууныхан Арабын орнууд дахь сөргөлдөөнөөс хохирсон хүмүүсээс илүү Украины дүрвэгчдэд л санаа зовнидог гэсэн төсөөлөл бууж байна" хэмээн Нью-Йорк таймсын нийтлэлд өгүүлсэн байна.

 

Тиймдээ ч барууны орнууд Энэтхэг Турк зэрэг орнуудаар Оросын эсрэг хориг арга хэмжээг дэмжүүлж чадаагүй, Газын зурвас дахь үйл явдлыг харгалзвал, Оросын эсрэг фронтыг өргөжүүлэх гэсэн барууны хүчин чармайлт ойрын үед амжилт олох шинжгүй гэж нийтлэлд онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
DR SHAWN WILLIAMS:
VERY TRUE!
2023-10-25
DR SHAWN WILLIAMS:
If you want beyond exceptional customer service, knowledgeable crypto recovery agent; you have came to the right place. I reached out to this company out of pure frustration from trying to regain access to funds I invested in the wrong hands. I had some strange problems with my withdrawal requests , I noticed each time I initiated a withdraw process it usually doesn’t pass and these guys would come up with some excuse which usually ends with me paying some crazy fee , I paid withdrawal fee, refundable deposit fee ( they said I would get this one back ) , gas fee but then they asked me to pay 16,000 usd for account unlock/ upgrade because I initiated withdrawal without upgrading my account and I just couldn’t take it anymore . I was given some free advice by a friend to seek a Recovery company and suggested COINSRECOVERYWORLDWIDE, this company is also Gephardt approved so I was able to look up some honest reviews about their services . This company is the best! When I messaged them on their EMAIL [ COINSRECOVERYWORLDWIDE@GMAIL.COM]
2023-10-25
Болд:
Аргагүй дээ. Айл хүний амь нэг гэдэг.
2023-10-25
DR SHAWN WILLIAMS:
VERY TRUE!