Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороог сайд Ч.Номин ахалдаг. Тэгвэл уг хорооны төсвийн зарцуулалтын талаарх мэдээлэл өнөөдөр гишүүдийн анхаарлыг татаж байна.
Тодруулбал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр Г.Мөнхцэцэг гишүүн “Соёлын сайдын багцад бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр хураамжид 22 тэрбум 620 сая төгрөг төсөвлөсөн нь өмнөх оныхоос 1 тэрбум 951 сая төгрөгөөр нэмэгдсэн гэсэн аудит дүгнэлт гарсан байна. Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хорооны зардлыг төсөвт тусгасан гэж тайлбарласан байна. Энэ мөнгийг юунд зарцуулса бэ? Монгол Улсын олон улс дахь сурталчилгаа, мэдээллийн үндэсний хороо гэж ямар учиртай хороо байна вэ” гэсэн асуултад хариулт авахыг хүслээ. Уг асуултад тус яамнаас хариулахдаа "Соёлын яамны дэргэд байгуулагдсан хороо. Таван хүний бүрэлдэхүүнтэй" гэлээ.
Эх сурвалжийн мэдээллээр уг хороо нь Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах үйл ажиллагааг идэвхжүүлэх нэгдсэн стратеги, төлөвлөгөөг хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, хүний эрх, ардчилал-сайн засаглал-цахим хөгжил гэсэн дөрвөн үндсэн зорилтын хүрээнд ажилладаг байна. Энэ хүрээнд гадаад сурталчилгааг эрчимжүүлж олон улсын СNN, Financial Times, The Economist зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудтай тус хороо хамтран ажилладаг байна. Тэгэхээр дээрх хөрөнгө энэхүү хамтын ажиллагааны хүрээнд зарцуулагдсан байх магадлалтай юм.
П.ГОО
Уншиж байна |