Гүржийн Засгийн газар салбарын байгууллагуудтай хамтран бүс нутагт цөмийн дайн болсон тохиолдолд авч хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөө боловсруулжээ. Энэ талаар Гүржийн Улсын аюулгүй байдлын албаны тэргүүн Григол Лилуашвили сэтгүүлчдэд мэдэгдсэнийг ТАСС дамжуулсан байна.
"Өнөөгийн сорилтуудаас харахад цөмийн зэвсэг ашиглахгүй гэх баталгаа байхгүйг та бүхэн мэдэж байгаа. Би манай орон, бүс нутгийг бүхэлд нь хэлж байна. Ингээд Засгийн газар удирдаж, холбогдох байгууллагууд болон Улсын аюулгүй байдлын албыг оролцуулан болзошгүй тохиолдолд байгууллага тус бүр, бид хамтдаа хийж хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний нарийвчилсан төлөвлөгөөг боловсруулан баталсан" хэмээн Григол Лилуашвили мэдэгджээ.
Түүнчлэн, Эрүүл мэнадийн яам хүмүүсийг эмчлэх болон эм бэлдмэлийн нөөц бүрдүүлэх, мөн бөмбөгдөлтөөс хоргодох байр бий болгох тал дээр тодорхой төлөвлөгөөг боловсруулсан гэнэ. Гэхдээ цөмийн цохилт өгсөн үед бөмбөгдөлтөөс хоргодох байр нэмэр болохгүй гэж тэрбээр өгүүлжээ.
Г.Бямбасүрэн