Сүүлийн жилүүдэд ЕБС болон цэцэрлэгүүд эцэг эхчүүдийн дунд олон төрлийн ажил арга хэмжээ зохион байгуулдаг болсон. Үүнийг эсэргүүцэх хүмүүс олон байдаг ч хүүхдийнхээ төлөө гээд дуугүй өнгөрөх тохиолдол олон бий. Энэ асуудлыг хязгаарлах ямар нэгэн дүрэм, журам, заалт байхгүй учраас ихэнх эцэг эхчүүд шүүмжлэлтэй ханддаг.
Аймаг сумдууд эхнээсээ энэ асуудалд арга хэмжээ авч эхэлжээ. Саяхан Увс аймгийн Улаангом сумынхан энэ асуудалд зохицуулалт хийж, хориглох арга хэмжээг авч эхэлсэн байна. Увс аймгийн Улаангом сумын засаг дарга уг үйл ажиллагааг дахин явуулахгүй байх чиглэлийг сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нарт хүргүүлсэн байна.