АНУ энэ сарын 18-ны өдөр Невадад "дэлхий даяар цөмийн аюул заналыг бууруулахын тулд" газар доорх цөмийн туршилт хийсэн гэж АНУ-ын Эрчим хүчний яам мэдэгджээ. Энэ өдөр Оросын Төрийн дум Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээг соёрхон баталсныг цуцлах тухай хуулийг батласан юм.
"Невадагийн Үндэсний аюулгүй байдлын объектын багийнхан дэлхий даяар бага хүчтэй цөмийн дэлбэрэлтийг илрүүлэх АНУ-ын нөөц боломжийг сайжруулах зорилгоор объект дээр газар доорх химийн дэлбэрэлт хийсэн" гэж АНУ-ын Эрчим хүчний яам мэдэгджээ.
Туршилт 10 дугаар сарын 18-ны өдөр Невадагийн туршилтын полигоны 12 дугаар бүсэд Р хонгилд болсон байна. Энэ туршилт нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх АНУ-ын зорилгыг дэмжих зорилгоор шинэ технологийг боловсруулах ажлыг урагшлуулна гэж АНУ цохон тэмдэглэжээ.
Г.Бямбасүрэн