Хятадад нисдэг такси үйлчилгээнд гарахад бэлэн болжээ
2023-10-17

Хятадын нэгэн компани агаарын такси үйлчилгээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Энэ талаар South China Morning Post сонин мэдээлсэн байна. 

 

2016 оноос боловсруулж эхэлсэн нисэгчгүй нисэх аппаратыг долоон жилийн дараа ашиглалтад оруулжээ. Агаарын такси нь нэмэлт цэнэггүйгээр 30 км хүртэлх зайд хоёр зорчигчийг тээвэрлэх чадвартай, дээд хурд нь 130 км/цаг аж. Энэ нь Америкийн энэ төрлийн агаарын таксины үзүүлэлттэй харьцуулахад тийм ч өндөр биш ч гэлээ гагцхүү Хятадад энэ агаарын тээвэрт зөвшөөрөл олгож эхэлсэн гэдгээрээ анхдагч болж байгаа юм. АНУ болон Европт энэ төрлийн технологид зөвшөөрөл олгох ажлыг 2024 оноос эхлүүлэхээр төлөвлөж байгаа аж.

 

Хятадын агаарын такси олон нийтэд танилцуулах зорилгоор олон жилийн туршид зорчигчдыг тээвэрлэж байсан. Харин одоо албан ёсоор зөвшөөрөлтэй болсноор төлбөртэй үйлчилгээ үзүүлж, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой болж байгаа юм байна. Хятадын агаарын такси 40 000 удаа туршилтын нислэг үйлдэж, улмаар аюулгүй байдлыг батлах бүхий л шаардлагуудыг хангасан аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Муусайн хужаа нар сансарт нисээд нисдэг таксигаар зорчих гэх. Гэтэл бид хилээ хаагаад модоо бариад хонио хариулна гэж ярих. Түй бсду
2023-10-17
Зочин:
ккккк
2023-10-17