ОХУ өнгөрсөн оны хоёрдугаар сард Украин руу түрэмгийлсний улмаас АНУ, ЕХ болон бусад орнууд Оросын эсрэг төрөл бүрийн хориг тавьсан ч төдийлөн үр дүнд хүрээгүй тул энэ хавраас эхлэн Оросын иргэд рүү чиглэсэн хориг тавих болсон. Тодруулбал, ОХУ-ын иргэд Европын холбоо, Балтын орнууд руу хувийн эзэмшлийн машинтайгаа нэвтрэх боломжгүй болж байв. Харин энэ удаад Балтын орнуудын нэг Оростой залгаа хил дээрх боомтоо хааж эхэлжээ.
Интерфакс сонины мэдээлснээр, 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн Латви улс Оростой залгаа хил дээр байх "Виентули" болон "Педедзе" гэсэн хоёр боомтыг хаасан байна. Улмаар боотмууд дээр бетонон хашлага босгожээ.
Виентули автозамын шалган нэвтрүүлэх боомт дээрх нөхцөл байдал тайван, хил дээр гацсан хүмүүсийг ойролцоох хилийн боомт руу автобусаар зөөсөн гэж Латвийн эрх баригчид мэдэгджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |