Улаанбаатар-Дархан автозамын эхлэл буюу баруун аймаг руу салдаг уулзвараас төмөр замын 361 дэх гарам хүртэлх замын хөдөлгөөнийг 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 21-ний өдрийн 18 цаг хүртэлх хугацаанд түр хязгаарлана. Энэ хугацаанд тус замд II үеийн асфальтбетон хучилт хийнэ. Зорчих хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах аж.
Харин Дархан, Сэлэнгэ, Эрдэнэт чиглэлээс ирж буй зорчигчдыг 361-р гармын хойд талаар нэвтрүүлэхээр болжээ.
Уншиж байна |