Өнгөрсөн жилийн хавар буюу 2022 оны дөрөвдүгээр сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэн улстөрийн шийдвэрээ танилцуулсан.
Тухайн үед Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албаныхан дүрэмт хувцас өмсөхгүй байхыг энэ хуулиар зохицуулна. Нийгмийн даатгал, гаалийнхан дүрэмт хувцас өмсөхгүй. Дүрэмт хувцасны мөнгийг төсвөөс гаргадаг, заримыг нь өөрсдийнхөө мөнгөөр авдаг. Иймээс үүнийг хуулийн дагуу цэгцэлнэ" хэмээн мэдэгдсэн.
Гэвч өнөөдрийн хүртэл Ерөнхий сайд энэ асуудлыг цэгцлээгүй бололтой Гаалийн ерөнхий газраас ХОЁР тэрбум төгрөгөөр дүрэмт хувцас авах тендер заралсан байна. Тодруулбал, Гаалийн ерөнхий газраас улсын төсвийн хоёр тэрбум төгрөгөөр Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэхээр тендер зарласан байна. Тендерийн баримт бичигт тусгаснаар эхний ээлжинд 510 сая төгрөгийн худалдан авалтыг хийх юм. Уг хөрөнгөөр өвлийн ноосон малгай, ороолт, Албаны саравчтай малгай худалдан авахаар төлөвлөжээ.
Уншиж байна |