Одоогоос таван жилийн өмнө Криштиану Роналдуг хүчингийн хэрэгт буруутган, шүүхэд хандаж байсан эмэгтэй энэ хэрэгтэй холбоотойгоор дахин нэхэмжлэл гаргасан талаар Тhe Mirror мэдээлжээ.
Тодруулбал, Кэтрин Майорги гэх бүсгүй 2009 онд Роналду түүнийг Лас-Вегаст хүчирхийлж, дараа нь энэ мэдээллийг задруулахгүйн тулд 275 мянган доллар шилжүүлсэн гэж 2018 онд мэдэгдэж, шүүхэд хандаж байв. Тухайн үед Роналду бүсгүйтэй бэлгийн харилцаанд орсон, гэхдээ хүч хэрэглээгүй хэмээн мэдэгдэж байлаа.
Энэ хэрэгтэй холбогдох шүүх хурал 2022 оны зургадугаар сард болж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Учир нь Кэтриний өмгөөлөгч Марк Стовалл шүүхийн ажиллагааны явцад хулгайлагдсан нууц баримт бичгүүд ашигласан нь ил болсон юм.
Харин энэ удаад Роналдуд хүчиндүүлсэн гэх эмэгтэй АНУ-ын давж заалдах шатны шүүхэд хандан, хэрэгсэхгүй болсон хэргийг дахин хэлэлцүүлэх хүсэлт гаргажээ.
Өмнө нь, 2018 онд шүүхэд хандахад Майорги Роналдугаас мөнгө авахдаа мэдээллийг задруулахгүй гэж 2010 онд хэлэлцээ байгуулсныг нотлох баримт гэж авч үзээгүйгээрээ Невадын шүүх алдаа гаргасан гэдгийг энэ удаад батална гэж Майоргийн өмгөөлөгчид мэдэгдсэн байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |