БНХАУ-ын бүх нийтээр тэмдэглэх үндэсний их баярыг тохиолдуулан Замын-Үүдийн автозамын боомтын ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулжээ. Замын-Үүд автозамын боомт 09 дүгээр сарын 29, 10 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд ажиллахгүй. Харин эл өдрүүдэд Замын-Үүд төмөр замын боомт олон улсын галт тэрэг цагийн хуваарийн дагуу ажиллана.
Дээрх шийдвэрийг “Монгол-Хятадын хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд гаргасан байна.
Уншиж байна |