Авлигын хэрэгт холбогдон улс төрөөс "хөөгдсөн" нэгэн бол Д.Хаянхярваа. Тэрбээр хоёр жилийн өмнө “Эрдэнэс Монгол” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ авлигын хэрэгт холбогдсон.
Сануулахад, түүний өрөөнд АТГ-аас нэгжлэг хийхэд их хэмжээний бэлэн мөнгө, доллар хурааж авсан байдаг. Улмаар түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татсан юм. Харин Д.Хаянхярваа хүлээн зөвшөөрч, өөр дээр нь үүсгэсэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар 40 сая төгрөгөөр торгуулж, нийтийн албанд томилогдох эрхээ найман жилээр хасуулсан юм. Ийнхүү улстөрөөс хугацаатайгаар "хөөгдсөн" тэрбээр бартаат замын уралдаанч болсон байна. Энэ талаараа өөрийн твиттер сүлжээндээ бичжээ.
Бартаат замын уралдаанаар улстөрчдөөс нэлээд идэвхтэй хичээллэдэг нэгэн бол гишүүн асан Н.Номтойбаяр. Түүний хувьд өнгөрсөн 2019 онд бартаат замын уралдааны дэлхийн аваргын тэмцээнд оролцсон юм. Тэгвэл түүний араас Д.Хаянхярваа орж байгаа бололтой. Бартаат замын уралдаан нь нэлээд өндөр зардалтай, эрсдэлтэй спортын нэг юм.
Уншиж байна |