СТАТИСТИК: Дундаж цалин 1.9 сая төгрөгт хүрчээ
2023-09-15

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2023 оны эхний 8 сарын голлох үзүүлэлтүүдийг Хөдөө аж ахуй, байгаль орчин, үйлдвэрлэлийн статистикийн хэлтсийн дарга Э.Мягмарханд танилцууллаа. 

 

 

Энэ үеэр дундаж цалин өмнөх оноос өссөн дүнтэй байгаа талаар "НДЕГ-ын НДШ төлөлтийн тайланд дурьдсанаар медиан цалингийн хэмжээ 2023 оны хоёрдугаар улиралд 1.4 сая төгрөг байна. Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нийт ажилтнуудын дундаж цалин хоёрдугаар улиралд 1.9 сая төгрөг болсон. Энэ нь өмнөх оны мөн үеэс 22 хувь 345.6 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. " гэлээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин